top of page

ЭНГИЙН ТАСАЛБАР

Та өөрийн хувийн олон бусад унаагаар "Тэнгэрийн хутагт фестиваль" - д хүрэлцэн ирэн оролцох боломжтой. Тасалбарын хүрээнд бүх үзвэр үйлчилгээ багтана.Та дэлгэрэнгүй хөтөлбөрийн мэдээлэлтэй доороос танилцана уу.

ХӨТӨЛБӨР
/Хөтөлбөрийн мэдээлэл нь  "Тэнгэрийн хутагт тайз,Үлэмжийн чанар тайз,Өвгөн суварга тайз гэсэн 3 тайзны үзүүлбэрүүдээс бүрдсэн тул та доор оруулсан хөтөлбөрүүдийн мэдээлэлтэй дэлгэрэнгүй сайтар танилцана уу.

IMG_9368 - Copy - Copy_edited.jpg

 "ТЭНГЭРИЙН ХУТАГТ" бүжгэн жүжиг

Бүтээлийн тухай...

“Тэнгэрийн Хутагт” бүжгэн жүжгийг Говийн догшин ноён хутагт, их соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан 2023 онд бүтээжээ. Энэхүү бүтээл нь Данзанравжаа хутагтын үлдээсэн оюуны болон соёлын өвийг орчин цагийн бүжгийн хэлээр дахин амилуулж, үзэгчдэд түүний эрдэм ухаан, хүмүүнлэг чанар, гүн гүнзгий сэтгэлгээний ертөнцийг мэдрүүлэх зорилготой.

Жүжиг анх Дорноговь аймагт 2023 оны 7-р сард тайзнаа тавигдаж, дараа нь 2024 оны 1-р сард Улаанбаатар хотын үзэгчдэд хүрсэн бөгөөд “Corporate Convention Centre”-ийн тайзнаа 2024 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 4-ний хооронд таван удаа амжилттай тоглогджээ.

Бүтээлд нийт 21 бүжгийн зохиол багтаж, цирк, балет зэрэг олон урлагийн төрөл хослон оролцсоноороо шинэ төрөлжүүлсэн өвөрмөц бүтээл болсон. Тайзны шийдэлд шинэлэг технологи ашиглаж, бороо, шороо, ус татах, усан оргилуур зэрэг бодит эффектүүдээр баяжуулсан нь үзэгчдэд мартагдашгүй мэдрэмжийг төрүүлсэн юм.

Уран бүтээлийн баг

Хөгжмийн зохиолч: МУГЗ Ш.Өлзийбаяр

Цомнол бичигч: МУСГЗ Л.Эрдэнэбат

Ерөнхий найруулагч: СТА Х.Хашхүү

Ерөнхий зураач: Д.Ганпүрэв

Гүйцэтгэх продюсер: Х.Ганбаатар

Мөн олон байгууллага, авьяаслаг уран бүтээлчид хамтран оролцож, анхны тоглолтод 80 орчим, дараагийн тоглолтуудад 100 гаруй уран бүтээлч тайзнаа нэгэн зэрэг уран бүтээлээ өргөсөн нь энэхүү жүжгийн цар хүрээ, үнэ цэнийг улам тодотгожээ.

“Тэнгэрийн Хутагт” нь зөвхөн Данзанравжаа хутагтад хүндэтгэл үзүүлэх төдийгүй, хүн төрөлхтний мөнхийн үнэнийг сануулсан, сүнслэг оршихуй ба гэрэл гэгээт мөн чанарыг илэрхийлсэн универсал урлагийн бүтээл юм.

IMG_9368 - Copy - Copy_edited.jpg
COVER-Тэнгэрийн Хутагт Фестиваль01.jpg

ҮЛЭМЖИЙН ЧАНАР

“Үлэмжийн чанар” - ардын дуу

Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэгдэх энэхүү дууг V Ноён худагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Энэ шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшгийг утга төгөлдөр өгүүлсэн юм. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу. 

/Бясалгалын хөтөлбөр, сүм хийдийн аялал/

471173877_3122030714613604_808452272485212527_n.jpg

ӨВГӨН СУВАРГА

Хамрын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9-р сарын 10-нд 108 цам харайлган олон түмэнд нээжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу язгуурын таван бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Сүншигт нь олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, улааны урсгалын номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг хийж тарнийн хүч шингээжээ.Оройн хэсгийн бунхан дотор ноён хутагт Данзанравжаагийн номлосон сургаалын дагуу сүншиг бүтээж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангай уулнаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Доод танхимын хойморт Бурхан багш, Гүридава Ренбүчэгийн хөргийг ширээн дээр залсан байна. Эл суваргыг 1823 онд Данзанравжаа Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээлгэж байсан гэдэг.

/Шашны номын цэнгүүн/

ChatGPT Image Aug 30, 2025, 11_31_52 PM.png
37743834_884529121731865_6085473474472574976_n_edited.jpg

БАЙРШИЛ

ХАМРЫН ХИЙД, ДОРНОГОВЬ

ӨДӨР

2025 9 сар 19

2025 9 сар 20

ХОЛБОГДОХ ДУГААР

+976 77440222

  • Facebook
Босоо лого - 4 White_edited.png
bottom of page